Жайка олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид ажиллаж байна.
Энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх болон ЖАЙКА олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн хүүхдийн эмч Homma Riu, яаралтай тусламжийн эмч Ageta, Nobuaki Inoue, сургалтын менежер Miyako Tajiri нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн бүтэц, зохион байгуулалт, түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцон ажиллаа.