/ / “Асуудлаас шийдэлд” уриатай “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” эхэллээ

“Асуудлаас шийдэлд” уриатай “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” эхэллээ

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд хэлсэн үгэндээ:

Бид энэхүү зөвлөгөөнийг Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газраас “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” бодлогын баримт бичгүүдэд үндэслэн 3 үе шаттайгаар “Асуудлаас шийдэлд” уриатайгаар бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан нь онцлогтой юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд бид, 2024 онд дэвшүүлсэн зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, алба хаагчдынхаа нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл бодитоор сайжруулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд зөв бодлогоор манлайлан ажиллаж, иргэд, олон нийтийг гэмт хэрэгт өртөж хохирсны дараа шалгах бус гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж чаддаг байх, камержуулалтын суурьшлын бүсийн хяналтыг 80-аас дээш хувьд хүргэх, “Сall center”-ийг нэгдсэн нэг дугаарлалттай болгох, хохирсон иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлж амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хэлсэн үгэндээ:

Нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ.

Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.

Төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай ажиллахыг санууллаа.

Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг ханган, хууль засагладаг шударга нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, зөвлөгөөнд оролцогч нарт амжилт хүслээ.

Энэхүү зөвлөгөөн өнөөдөр “Маргаашийн төлөөх өнөөдрийн үнэ цэн” уриан дор үндсэн 5 хэсэгт “Маргаашийн төлөөх өнөөдрийн үнэ цэн”, “Pechakucha-Богино илтгэл”, “Meet the leader-Удирдагчтай уулзъя”, “Fire side-Хөөрөлдөөн”, “Be professional-Мэргэжлийн байх” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулагдаж, шинэ үеийн төлөөлөл оролцуулсан нь онцлог боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />