/ / ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ БҮРТГЭГДЛЭЭ

ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ БҮРТГЭГДЛЭЭ

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 15 минутад Сэлэнгэ аймгийн Баянгол сум, “УУ” хөтөл гэх газарт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад өвс тээвэрлэж явсан Hyundai маркийн тээврийн хэрэгслийн араас Toyota маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ослын улмаас мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нэг зорчигчийн хамт амь насаа алдаж, зорчиж явсан 10-46 насны 2 хүүхэд, 2 насанд хүрсэн, нийт 4 хүн гэмтсэн харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,

2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,

3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,

4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,

5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх,

6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой, иймд бүс зүүж хэвших,

7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />