/ / ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын дунд буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг Төрийн тусгай хамгаалалтын газраас /2023.08.27/ Ханан Ар буудлага, спорт, сургалтын төвд  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 40 алба хаагч нийт 5 байршилд гар буу, карбин, гарбуу-карбин зэрэг 3 төрлөөр ур чадвараа сорьсон юм.

Тус  тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын галт зэвсэг хэрэглэх, галт зэвсэгтэй аюулгүй харьцах дадал, ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний хооронд нөхөрсөг харилцаа тогтооход онцлог гэдгийн зохион байгуулагчид онцоллоо.

Тэмцээнд хурд хүч, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн дүнгээр Тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, Дэд байрт Цагдаагийн ерөнхий газар,  Гутгаар байрт Зэвсэгт хүчний жанжин штаб, ганцаарчилсан эмэгтэй төрөлд  Тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын газар Т.Цэрэннадмид, Дэд байрт Зэвсэгт хүчний жанжин штаб Ж.Отгонбаяр, Гутгаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын М.Буянхишиг, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Тэргүүн байр Төрийн тусгай хамгаалалтын газрын М.Энхбаяр, Дэд байрт Цагдаагийн ерөнхий газар О.Баттөгс, Гутгаар байр Төрийн тусгай хамгаалалтын газрын Б.Хүслэн нар тус тус шалгарлаа.

                                                                                                                  Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />