/ / “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2023.06.28/ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг анх удаа зохион байгуулж байна.

Чуулганыг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис нээн үг хэлж, алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын чуулган”-д Улаанбаатар цагдаагийн хүрээний 29 анги, байгууллагын 254 алба хаагч танхимаар, бусад цагдаагийн газар, хэлтсийн 2668 алба хаагч цахимаар, нийт 2900 гаруй алба хаагч хамрагдаж байна.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />