Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн хамтран Монгол бичгийн өдөрлөг, Монгол бичгийн уралдааныг энэ оны 06 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор алба хаагчдад мэдээлэл өгч, сургалт зохион байгуулан, арга хэмжээний хүрээнд бичвэрээс алдаагүй, хичээнгүй сайхан бичих, өгүүлбэр хөрвүүлэх, Монгол бичгийн бичвэр унших чадвар зэрэг шалгуур үзүүлэлтээр 3 алба хаагчийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.