/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ОФИЦЕРУУДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ОФИЦЕРУУДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмэгтэй офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмэгтэй залуу офицеруудын нэгдсэн уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалт өнөөдөр /2023.06.02/ Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хурлын танхимд болсон бөгөөд уулзалтыг нээж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат үг хэлэв.

 

Нэгдсэн уулзалтаар “Эмэгтэй алба хаагчдын эрх”, “Эмэгтэй алба хаагчдын манлайлал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 410 алба хаагч танхим болон цахимаар хамрагдсан юм.

                                                                                                                   эх сурвалж: www.police.gov.mn

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />