ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЖ, ТУСГАЙ ДУГААРЫН УТАСНЫ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 4а ангийн 50 сурагчдад тус төвийн үйл ажиллагаа болон тусгай дугаарын 101, 102, 103, 105 утасны ач холбогдол, тоглож залгаж болохгүй талаар сэрэмжлүүлэг, “3 үгт хаяг” аппликейшныг ашиглах, утсаар ярих боломжгүй нөхцөл байдалд орсон иргэдээс гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээллийг богино зурвас /мессеж/-аар хүлээн авах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.