/ / “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албандаа итгэх итгэл үнэмшил, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хариуцлагаа-ухамсарлая” нөлөөллийн аяныг зохион байгуулав.

Аяны хүрээнд “Би хариуцлагатай төрийн алба хаагч” арга хэмжээг өнөөдөр /2023.04.24/ алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь алба хаагчдад төрийн албаараа бахархах, тэдэнд ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, ажлын туршлагыг өвлүүлэх, гэр бүлийнхний чин сэтгэлийн үг, мэндчилгээг видео хэлбэрээр үзүүлж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн үр дүнтэй шинэлэг ажил болсон юм.

Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье!

“ᠪᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ” ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠪᠣᠯᠤᠯᠤᠭ ᠠ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠢᠲᠡᢉᠡᢈᠦ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠦᠨᠡᠮᠰᠢᠯ᠂ ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ “ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷᠯᠠᠶ ᠠ᠋” ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠶᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠪᠠ᠃

ᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶ ᠡᠨ ᠳ᠋ᠦ “ᠪᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ” ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢ ᠥᠨᠦᠳᠦᠷ /᠒᠐᠒᠓᠂᠐᠔᠂᠒᠔/ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃

ᠡᠨᠡ ᢈᠦ ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠨᠢ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠬᠤ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠬᠠᠮᠠᠳ᠂ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠦᠶᠡᠶᠢᠨᢈᠢᠨ ᠦ᠋ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨ ᠦ᠋ ᠴᠢᠩ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᢉᠡ᠂ ᠮᠡᠨᠳᠦᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠸᠢᠳᠧᠤ ᢈᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠰᠢᠶᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩᠲᠡᠢ ᠰᠢᠨᠡᠯᠢᢉ ᠠᠵᠢᠯ ᠪᠣᠯᠤᠯᠤᠭ᠎ᠠ᠃

ᠲᠠ ᠪᠦᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶ᠎ᠡ!

 

 

                                                                                                                  Эх сурвалж: www.police.gov.mn

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />