/ / БАРТААТ ЗАМЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

БАРТААТ ЗАМЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Малайз улсад жил бүр зохион байгуулагддаг хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-аас12-р сарын 08-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А-Жоогийн урилгаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү амжилттай оролцож дэлхийн аварга боллоо.

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />