/ / ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны тушаалаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албыг байгуулсан юм.

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба нь гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дамжуулах, хуваарилах, зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, статистик мэдээг нэгтгэн боловсруулах, шалтгаан нөхцөл, хүчин зүйлийг тодорхойлдог. Мөн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, техник, технологи, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, телехяналт болон шуудан харилцаа холбооны хэвийн ажиллагааг хангах, холбоо, мэдээллийн технологийн ашиглалт үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж байна.

Сургалтыг нээж Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэлсэн үгэндээ “Бид нэг хамт олон болоод 4 дэх жилтэйгээ золгож байгаа энэ цаг мөчид удирдах алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж буйд таатай байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэхүү сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн 60 удирдах албан тушаалтан танхим болон цахимаар 22 байршлаас хамрагдаж байгаа бөгөөд сургалт 2 өдрийн турш үргэлжилнэ.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />