/ / ''НАМАЙГ АЛГАС'' НӨЛӨӨЛЛИЙН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

''НАМАЙГ АЛГАС'' НӨЛӨӨЛЛИЙН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

       Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар 1 хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог байна. Гэвч манай улсын насанд хүрсэн 1 хүнд жилд 28 литр архи ноогдож насанд хүрсэн хүмүүсийн 51 хувь нь согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Иймээс цагдаагийн байгууллагаас архи  согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Намайг алгас аян зохион байгуулж өнөөдөр “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ”, “Архины зохисгүй хэрэглээг бууруулах олон нийтийн санал санаачилга, эерэг хандлага, шинэ соёлыг уриалах” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Архидан согтуурах нь гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлийн эх үүсвэр төдийгүй хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, улс орны хөгжил зэрэгт олон сөрөг үр дагаварыг үзүүлдэг. Жишээлбэл архи, согтууруулах ундаа хэрэглэж бусдын биед өдөрт 9, сард 277, жилд 3328 хүн гэмтэл учруулсан байна. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6935, жилд 83231 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордлогоор өдөрт 1, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн 5 жилд архины хордлогоор  1718 хүн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ бий. Архины хэрэглээ ихсэхийн хэрээр насжилт ч дагаад залуужиж байна. Архи, согтууруулах ундааг өөрийн сонирхлоор хэрэглэдэг гэхээс илүүтэй найз нөхдөө сэтгэл санаагаар унасан үед нь тайвшруулах зорилгоор архи уувал тайвширна гэж санал тавих, архи ууж сурах хэрэгтэй гэж зөвлөх, нэг нэгнээ дарамтад оруулах, найз биш болох, нэгнийгээ өөдгүй гэх мэт үгээр сүрдүүлэгт оруулж архи, согтууруулах ундаа хэрэглүүлэх явдал элбэг байдаг байна. 

Хэлэлцүүлэгт оролцсон оюутан, залуус архи согтууруулах ундааны хор нөлөө, зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр санал, сэтгэгдлээ хуваалцсан, үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсныг онцолсон юм.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />