/ / “ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагууд хамтран нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэл хариуцсан удирдах албан тушаалтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор удирдах албан тушаалтнуудад “Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд болон холбогдох бусад удирдах ажилтнууд оролцлоо.

Сургалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, харъяа газар, хэлтэс болон дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комиссын нийт 22 удирдах албан тушаалтан, алба хаагчид хамрагдаж байна.

Тус сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, Олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар явуулж байгаа юм.

Эх сурвалж:https://police.gov.mn/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />