/ / БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН НАМЬЯАНЖУ ХОТЫН “ЭЛЬ” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН НАМЬЯАНЖУ ХОТЫН “ЭЛЬ” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын “Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчид энэ оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд алба хаагчдын эрүүл мэнд, өвчин эмгэгээс сэргийлэх, хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт албан айлчлал хийж байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, “Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын “Эль” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр /2022.08.20/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Жо Ги Чуп, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Дун Ян” үйлдвэрийн захирал Чой Жи Ху, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сийгийн” эрүүл мэндийн төвийн Гадаад харилцаа хариуцсан захирал Ким Чанг Су, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Чамчуван” эмнэлгийн шүдний эмч Ким Жун Ху, Пас Сэ Хүн нар оролцов.

Дээрх гэрээний зорилго нь цагдаа, дотоодын  цэргийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх юм.

Эх сурвалж:https://police.gov.mn/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />