ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО.
Өнөөдөр /2022.04.21/ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, хороодын Засаг дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчид тус төвд хүрэлцэн ирж гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаа, дүүргийн камерын хяналтын системийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.