/ / ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨВИЙН ОНЦЛОХ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИЙГ ЯРИЛЦАХ БУЛАНДАА УРЬЛАА

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨВИЙН ОНЦЛОХ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИЙГ ЯРИЛЦАХ БУЛАНДАА УРЬЛАА

- Юуны өмнө танд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
- Намайг Ганболдын Чимэдноров гэдэг. 1991 онд Улаанбаатар хотод төрсөн, 2013 онд Батлан хамгаалах их сургуульд Радио электроник мэргэжлээр сурч төгсөөд 2016 онд Цагдаагийн байгууллагад орж, 6 дахь жилдээ ажиллаж байна. Мөн өөрийнхөө сонирхлоороо 2007 оноос эхлэн жудогоор хичээллэж эхэлсэн.
- Яагаад цагдаагийн байгууллагад ажиллах болсон бэ?
- Миний аав цагдаа болохоор аав шигээ цагдаа болно гэж боддог байсан. Аав маань намайг бүрэн дэмжсэн учраас цагдаа болсон.
- Теле хяналтын ашиглалт хариуцсан инженер Цагдаагийн байгууллагад ямар үүрэг гүйцэтгэн ажилладаг вэ?
- Цагдаагийн байгууллагын теле хяналтын нэгдсэн бодлого төлөвлөлт, зохион байгуулалт, ашиглалт, суурилуулалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад теле хяналтын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
 
 
- Эмэгтэй хүний хувьд Цагдаагийн байгууллагад ажиллахад ямар байдаг вэ?
- Би цагдаагийн албаараа маш их бахардаг, эмэгтэй хүний хувьд мөрдөс зүүж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэнэ гэдэг сайхан.
- Жудо бөхөөр хичээллэх эмэгтэй хүний хувьд тийм ч амар биш байх, жудогийн амжилт, замналынхаа талаар манай уншигчдад ярьж сонирхуулаач?
- Би сургуулийнхаа сагс, гар бөмбөгийн тэмцээнд дандаа оролцож, түрүүлдэг байсан. Нэг удаа манай сургуулийн багш А.Отгонбаяр "Чи барилдвал сайн бөх болно доо" гэж хэлсэн, энэ нь нээрээ би бөхөөр хичээллээд үзье гэсэн бодлыг төрүүлсэн. Ингээд 2007 оны 10 дугаар сард анх Спортын төв ордны бөхийн дугуйланд бүртгүүлж, бэлтгэлээ хийж эхэлсэн. Хамгийн сайн амжилт гаргасан жилүүд 2009-2011 онуудад гурван жил дараалан Кураш бөхийн дэлхийн аварга шалгарууулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтыг маань үнэлж 2011 онд “Олон улсын хэмжээний мастер” цолоор, 2012 онд “Спортын тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус шагнасан. Мөн 2016 онд Самбо бөхийн улсын аваргын алтан медаль, 2017 онд хүрэл медаль тус тус хүртсэн.
- Хамгийн сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар ярьж сонирхуулвал?
- Энэ онд Жудо бөхийн Гранд мастерын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Сүүлийн үед тэмцээн, уралдаанд ороогүй их удсан болохоор шинэ содон, их сайхан санагдсан. Би амжилт гаргасандаа маш их баяртай байгаа.
- Бидэнтэй ярилцсанд баярлалаа, танд ажил, спортын өндөр амжилт хүсье.
- Монголынхоо нийт эмэгтэйчүүд, ээжүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />