/ / “НИЙСЛЭЛИЙН АВРАХ АНГИ”, “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НИЙСЛЭЛИЙН АВРАХ АНГИ”, “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн аврах анги, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 13.3 дугаар үйлд заасан "Хүн барьцаалах" гэмт хэрэг үйлдэгдсэн болон иргэн амиа хорлох үйлдэл гаргасан үед цагдаагийн байгууллагаас таслан зогсоох, эрсдэлийн менежментийн сургалтыг улсын хэмжээнд энэ оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Дээрх сургалтыг "Өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагааг зохион байгуулахад цагдаагийн бүрэлдэхүүний үүрэг, оролцоо", "Амиа хорлох үйлдэл гаргасан иргэнтэй хэлэлцээр хийх", "Хүн барьцаалсан дуудлага, мэдээлэлд хэргийн газрын хамгаалалт, үзлэг хийхэд анхаарах асуудал" зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын сургагч багш нар удирдан явуулсан юм.

Сургалтад газар, хэлтсийн дарга, эрүүгийн мөрдөгч, ахлах мөрдөгч зэрэг 700 гаруй алба хаагч хамрагдав. Амжилттай хамрагдсан та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!

Эх сурвалж:https://police.gov.mn/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />