/ / ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХИЙН МУЗЕЙ БОЛОН

ВИРТУАЛ МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяр, МСМАЗТ-ийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, ЭША Г.Бүрэнтөгс, Арга зүйч Г.Уугантуяа нар Монгол Улсын Цагдаагийн байгууллагын түүхийн музей болон виртуал музейн үйл ажиллагаатай үзэж танилцан, харилцан туршлага солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол улсын цагдаагийн байгууллагын түүхийн музей нь “Түүхэн замнал”, “Бахархал”, “Бид мартахгүй” гэсэн танхимтай бөгөөд Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан шинэчлэн дэглэх, цахимжуулах, орчин үеийн чиг хандлагаар хөгжүүлэх ажлын хүрээнд бүрэн хэмжээний “СҮЛД” виртуал музейг байгуулсан.

 Виртуал музейн тусгай зориулалтын VR төхөөрөмжид 100 онцлох үзмэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан контент болон танин мэдэхүйн контентуудыг суулгажээ. Тухайлбал: Дэлхийн хамгийн том амьтан, Хүний биеийн анатоми, Хархорум хот, Монгол орны томоохон рашаан, хүрхрээ, гол мөрөн, Бурхан Халдун уулын аялал, Эрэлч нохойн албаны дадлага сургуулилт, Тусгай ажиллагааны газрын үйл ажиллагаа зэрэг контентуудыг багтаасан юм.

ХҮЧИРХЭГ БАГИЙГ БИЙ БОЛГОХ, ХАМТЫН АЖИЛЛАГАА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн сургалт, судалгааны төвтэй хамтран хамт олны нэгдмэл уур амьсгал, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүчирхэг багийг бий болгох, хамтын ажиллагаа” сэдвээр алба хаагчдад сургалт орлоо.

АВТО ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТӨМӨР ЗАМЫН АЮУЛТАЙ БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ САХИУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төмөр зам дахь цагдаагийн газраас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 398, 399 дүгээр километрийн гармаар явган болон автомашинаар нэвтрэн ажил, гэр лүүгээ зорчдог "EDEN", "Хэв хийц" зэрэг ХХК-ны удирдлага болон ажилтнуудад Авто тээврийн тухай хуулийг сурталчлах, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Мөн тус цагдаагийн газраас “Уусан бол бүү жолоод” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар төмөр замын 11, 19, 111, 121, 127, 135 дугаар километрийн гармаар нэвтэрсэн 63 тээврийн хэрэгслийг шалган жолооч, зорчигчдод учирч болзошгүй осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллалаа.

"ХАМГААЛАХ БҮСНИЙ ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫН ТӨХӨӨРӨМЖ"-ИЙГ ХЯНАЛТЫН ПОСТОД БАЙРЛУУЛЛАА

Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс "Хамгаалах бүсний дадлага сургуулилтын төхөөрөмж"-ийг хяналтын постод байрлуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч зорчигчид болон дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах бүсний ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

“ЭРҮҮЛ АГААР-ЧИЙРЭГ БИЕ” МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урам зоригийг сэргээх, эрүүл агаарт гэр бүлээрээ амарч, ажлын алжаалаа тайлах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнгөрөгч амралтын өдөр “Даравгай” гэх газарт “Эрүүл агаар-чийрэг бие” мөсний баярын арга хэмжээг алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Арга хэмжээнд оролцогчдыг замын хөдөлгөөнд зорчих үеийн болон арга хэмжээний үед мөсөн дээр халтирч унах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган мөсөн дээрх олс таталт, мөсөн дээр машин чирэх, чарганы уралдаан, мөсний хоккей зэрэг 4 төрлийн тэмцээн зохион байгуулсан юм.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сард хүн малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж Сум дундын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчид халдварт өвчний голомт бүхий бүс нутагт хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж, сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй улсын чанартай зам дагуух хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, мах болон малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

Эх сурвалж:https://police.gov.mn/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />