/ / ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

Энэ долоо хоногт орон нутгийн цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

"ЦАХИМ СОЁЛ"-ЫГ ХАМТДАА ТҮГЭЭЕ

Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор “Цахим соёл” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран цахим орчинд эерэг мэдээний давлагааг өрнүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, зөрчил, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулна.

Эцэг эх, хүүхэд, залуучууд та бүхнийг “Цахим соёл” аянд идэвхтэй оролцож, цахим соёлыг хамтдаа түгээхийг уриалж байна.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ САН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймаг дахь газраас санаачлан Мал мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сангийн нийтлэг дүрмийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан”-ийн дүрмийг батлуулж, сангийн зөвлөлийг байгууллаа.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймаг дахь цагдаагийн газраас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоол тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор алба хаагчдад Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах аргачлал сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Мөн тус цагдаагийн газраас Уусан бол бүү жолоод хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Жавхлант хийморь" хоршооны жолооч нарыг аянд нэгдүүлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь сэдвээр сургалт зохион байгуулав.

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС

 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймаг дахь цагдаагийн газар Хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудыг шаардлагатай техник, тээврийн хэрэгслээр бүрэн хангаж, хууль тогтоомжид тусгагдсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн санхүүжилтээр тус аймгийн Цагдаагийн Шуурхай удирдлагын тасаг, Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Хөвсгөл сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нарын албан хэрэгцээнд ашиглагдах Аксент, Лада 2131, УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслүүдэд шаардлагатай засвар үйлчилгээ болон авто машины богино долгионы станц, дуут гэрэл дохио, чанга яригч POLICE бичиглэл, суудлын бүрээс зэрэг тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэн аймгийн Засаг дарга О.Батжаргал Цагдаагийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулан өглөө.

Ингэснээр аймгийн нийт сумдын Цагдаагийн хэлтсүүд албан хэрэгцээнд ашиглах тээврийн хэрэгслээр бүрэн хангагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл нь бүрдээд байна.

"ОРЦ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Булган аймаг дахь цагдаагийн газраас хүүхэд хамгааллын чиглэлээр нийтийн эзэмшлийн орон сууцны цахилгаан шит, дээврийн хонгилын хаалт, хамгаалалт, цоож бэхэлгээтэй эсэхэд хяналт шалгалтыг зохион байгуулан сууц өмчлөгчдийн холбоонд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД НӨЛӨӨЛЛИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Don`t drink and drive" буюу "Уусан бол бүү жолоод" нөлөөллийн аяны хүрээнд зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөөврийн хурдны камераар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сумын чиглэлд тогтмол хурд хэмжиж тус аяныг жолооч нарт сурталчлан, 450 гаруй жолооч нарт анхааруулга сэрэмжлүүлэг хуудас тарааж, уг аянд нэгдүүлж ажиллалаа.

ИРГЭДЭД ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ

СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар “Иргэдэд гэр бүлийн харилцааны боловсрол олгох”, зөвлөгөө өгөх, архины хэрэглээнээс татгалзуулах зорилготой цахим сургалтыг үе шаттайгаар Монгол улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хүний аюулгүй байдал хариуцсан шинжээч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугар, Гэр бүл хөгжил дэвшлийн төв ТББ, Монголын гэр бүл судлаачдын холбооны тэргүүн Ж.Баясгалан нартай хамтран лайв хэлбэрээр нийт 11 удаа амжилттай зохион байгууллаа.

Эх сурвалж:https://police.gov.mn/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />