/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, эрчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” сургалтыг өнөөдөр /2021.12.15/ зохион байгууллаа.

Сургалтыг “Хүчирхийлэлтэй тэмцэхэд Монгол эрчүүдийн үүрэг оролцоо”, “Монгол эрчүүдийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрэгтэй хүний сэтгэлзүйн онцлог”, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэлзүйн онцлог, анхаарах асуудал, 107 тусгай дугаарын үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Хүчирхийлэлтэй тэмцэхэд эрчүүдийн үүрэг, оролцоо болон хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртөж, хохирогч болдоггүй зэрэг асуудлыг хөндсөнөөрөө  онцлог болсон юм.

Эх сурвалж:https://police.gov.mn/ 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />