/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс 2021 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн баталсан хяналт шалгалтын хуваарь, төлөвлөгөөний дагуу Тээврийн цагдаагийн болон Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Хар тамхитай тэмцэх газар, Архангай, Төв, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт иж бүрэн шалгалт явууллаа.

Төлөвлөгөөт иж бүрэн шалгалт явуулсан дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, холбогдох цагдаагийн албад, газар, нэгжид хугацаатай үүрэг, ажлын чиглэл хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцсон.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Тээврийн цагдаагийн алба, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Булган, Увс аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулан зөрчил, дутагдал заагдан ажлын хариуцлага алдсан алба хаагчдад сахилгын шийтгэл оногдуулж, ажил сайжруулах талаар үүрэг, ажлын чиглэл өгсөн.

Дээрх хяналт шалгалтын хуваарь, төлөвлөгөөний хүрээнд Эрүүгийн цагдаагийн алба, Завхан, Орхон аймаг дахь цагдаагийн газар, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд урьд хийгдсэн төлөвлөгөөт иж бүрэн шалгалтаар өгөгдсөн үүргийн хэрэгжилтийн байдалд гүйцэтгэлийн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулан шийдвэрлүүлсэн.

Түүнчлэн цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд оршиж буй сахилга, ёс зүйн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсооход анхаарахын зэрэгцээ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж байгаа цагдаагийн нэгж, байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цагдаагийн байгууллага, иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дотоодын хяналт, шалгалтыг дээшлүүлэхэд тэдний дэмжлэг, туслалцааг авч хамтран ажиллаж байна.

Тухайлбал, энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын 126, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ёс журмын тасгийн 70191212 тусгай дугаарын утас болон бичгээр хүлээн авч, шийдвэрлэн хууль зүйн дагуу хариу өгч байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Эх сурвалж:https://police.gov.mn/ 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />