“Хөнгөн зуушны өдөрлөг” зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Зөв хэвшил, хандлагад нэгдэцгээе” аяны хүрээнд Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан төвийн нийт эрэгтэй алба хаагчдад Монгол цэргийн өдөр, Зэсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэнд хүргэх, хүндэтгэл үзүүлэх, эрүүл, зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Хөнгөн зуушны өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгт эмэгтэй алба хаагчид өөрсдийн гараар бэлтгэсэн салат, зууш, бялуугаар ширээ засаж, эрчүүдээ дайллаа.
Алба хаагчдад эрүүл хоол, зөв зохистой хооллолтын талаар мэдлэг олгох зорилгоор хэвлэн бэлтгэсэн “Эрүүл, зохистой хооллолт” зөвлөмж гарын авлагыг өдөрлөгт оролцсон алба хаагчдад тараасан.
Өдөрлөгийн үеэр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилийн төлөө” тэмдэг, Нийслэлийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”, Дотоодын цэргийн штабын Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдэг, ДЦШ-ын “Баярын бичиг”-ээр цэргийн албыг хаасан 13 алба хаагчийг шагнаж урамшуулсан.