Албаа гоёсон бүсгүй тэмцээнд оролцсон тухай.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/92 дугаар тушаалаар батлагдсан “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 3.2-т заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд зохион байгуулсан “Албаа гоёсон бүсгүй” тэмцээнд Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Даариймаа амжилттай оролцож II дугаар байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн тус тэмцээний “Үйлэнд уран бүсгүй” төрөлд тэргүүн байрт шалгарч “Цом”-оор тус тус шагнагдлаа.