/ / ОХУ-д томилолтоор ажилласан тухай

ОХУ-д томилолтоор ажилласан тухай

          Тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, Техник ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Болдбаяр, Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн дарга, цагдаагийн ахмад Т.Бат-Идэр нар ОХУ-ын Онцгой байдлын яамнаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Москва хотод зохион байгуулсан “Иж бүрэн аюулгүй байдал-2018” олон улсын үзэсгэлэнд оролцож, тус яамны харъяа Хямралын удирдлагын үндэсний төв, Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академи, мөн Дотоод хэргийн яамны Москва хотын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москва хотын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв /02-ын алба/-ийн үйл ажиллагаатай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр танилцав.

            Тус шуурхай удирдлагын төв нь Москва хотын иргэдээс 02, 102 тусгай дугаарын утсаар гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 40 шугамаар зэрэг хүлээн авч харъяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн нэгжид шилжүүлэн, дуудлага, мэдээллийн шийдвэрлэлт, нөхцөл байдалд хяналт тавьж ажилладаг байна.

            Москва хотын захиргаа 2015 онд хотын бүх өргөн чөлөө, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хорооллын орц, гарц, сургууль, олон нийтийн газар, худалдааны төв, автозамуудад суурилуулсан 130 мянга орчим хяналтын камер бүхий “Аюулгүй хот /Safe city/” төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

            Төслийн хүрээнд байгуулсан телехяналтын камерын системийг Оросын холбооны улсын Дотоод хэргийн яамны Москва хотын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвөөс гадна төрийн бусад тусгай албан байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд ашиглаж байна. Хяналтын камеруудын ашиглалт, арчилгааг хотын захиргаа хариуцан ажилладаг ба нийт камеруудын хэвийн ажиллагаа 98 хувьтай байдаг байна.

            ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зохион байгуулсан “Иж бүрэн аюулгүй байдал-2018” олон улсын үзэсгэлэн Ногинск хотын аврах албаны сургалтын төвд болж, Оросын холбооны улсын Онцгой байдлын яамны нэгдүгээр орлогч сайд А.П.Чуприян нээж үг хэлсний дараа тус сургалтын төвд гал түймэр унтраах, аврах ажиллагааны үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдаж, албаны үйл ажиллагаандаа ашигладаг бүх төрлийн автомашин, хөвөх болон нисэх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг танилцуулсан.

Олон улсын үзэсгэлэнд 20 гаруй орны 100 орчим зочид төлөөлөгчид оролцсоноос гадна, ОХУ-ын иргэд, их дээд сургуулийн оюутан, сонсогч нар, бага сургуулийн хүүхдүүд зохион байгуулалттайгаар үзэж сонирхсон.

            Гал түймэр унтраах, аврах ажиллагааны үзүүлэх тоглолтод нефть химийн үйлдвэр, галт тэрэг, нисэх онгоцны ослын үеийн аврах ажиллагаа, барилга байгууламж, ойн түймрийг унтраах үйл ажиллагаа, агаарын болон усны аврах ажиллагааг орчин үеийн техник, хүч хэрэгслийг ашиглан хэрхэн зохион байгуулах талаар үзүүлсэн. Үзүүлэх тоглолтод ОХУ-ын Онцой байдлын яамны ашигладаг бүх төрлийн машин, техник хэрэгсэл, хөвөх болон нисэх бүрэлдэхүүн оролцсон арга хэмжээ болов.

            ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлагын үндэсний төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага мэдээллийг хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтыг хийх, улсын хэмжээнд онцгой байдал, иргэний хамгаалалтын байгууллагуудыг өдөр тутмын удирдлагаар ханган ажилладаг ба  газар хөдлөлт, ой хээрийн түймэр, үерын нөхцөл байдал, цаг уурын өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага байна. Мөн сансрын хиймэл дагуулын бие даасан системийн тусламжтайгаар нутаг дэвсгэрт агаараас хяналт тавьж, нөхцөл байдлыг хянаж байна.

 

 

 

          

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />