АЛТАН НАМАР 2017 сэдэвт явган аялалыг зохион байгууллаа
Төвийн алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор АЛТАН НАМАР 2017 сэдэвт явган аялалыг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар орчимд амжилттай зохион байгуулж, нийт 87 алба хаагч оролцсон.
2017 оны 10 дугаар сарын 06-ны 08:00 цагаас Тагнуулын ерөнхий газрын урд талбайд алба хаагчдыг нэгтгэн, урьдчилан бэлтгэсэн автобусаар хөтөлбөрийн дагуу Горхи тэрэлжийн Мэлхий хад хүртэл тээвэрлэж, Мэлхий хаднаас Ламирам дацан хүртэл 3,4 км явган алхалт хийлээ.
Аялалын хугацаанд алба хаагчдын дунд олс таталт, уулын оргил булаалдах тэмцээн зохион байгуулахад хэлтсүүд идэвхтэй оролцож, Шуурхай удирдлагын хэлтэс/101, 105/, Техник ашиглалтын хэлтсүүд тэргүүн байр эзэлж, өргөмжлөлөөр шагнуулсан.