Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав
Тус төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн шуурхай албаны мэдээлэл хүлээн авагч нарыг оролцуулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав.
Нээлттэй хаалганы өдөрт 36 мэдээлэл хүлээн авагч оролцож, дуудлага мэдээллийг бүртгэж дамжуулах, хугацаанд хяналт тавих талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.