ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ VII ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБА ХААГЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагааны VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх гэж буй тус төвийн Техник ашиглалтын хэлтсийн систем хариуцсан ээлжийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Долгормаад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд ирэхийг ерөөж, амжилт хүслээ.